2020 оны Оросын хамгийн гайхалтай нээлтүүд

Соёл урлаг, Спорт

Хүний сэтгэл хөдлөлийг дуу хоолойны өнгөөр таних, хиймэл оюун ухаанаар хөхний хорт хавдрыг илрүүлэх, хүний нүүрний хувиралд тохирох дуу авиа гаргадаг нээлтүүд нь Оросын 2020 оны гайхам нээлтүүдэд тооцогдож байна хэмээн ОХУ-ын Патентын албаны тэргүүн Григорий Ивлиев РИА Новости-д ярилаа.

"Хүний сэтгэл хөдлөлийг дуу хоолойны өнгөөр таних нээлтээ бүртгүүлэх өргөдлийг Новосибирскийн их сургуулийн эрдэмтэд өгсөн. Энэ нээлт бидэнд их таалагдсан. Хүн айдастай байна уу, сэтгэл санаа нь тогтворгүй байна уу, эсвэл сэтгэл хангалуун, аз жаргалтай байна уу гэдгийг хоолойны өнгөөр таних боломжтой болж байна” хэмээн тэр хэллээ.

Харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөхний хорт хавдрыг илрүүлэх нээлтээ бүртгүүлэх хүсэлтийг Сеченовскийн их сургуулийн эрдэмтэд өгсөн байна. Хөхний хорт хавдрыг ялангуяа эрт үед илрүүлэхэд шинэ нээлт тус болно гэдэгт Патентын алба итгэлтэй байгаа ажээ.

эх сурвалж: риа новости