Грек сэжигтэй хөлөг рүү анхааруулж буудлаа

Дэлхийн мэдээ

Коморын арлуудын далбаа бүхий “сэжигтэй хөлөг” манай усан хилд орж ирсэн учраас  аюулгүйн чиглэлээд анхааруулан буудлаа гэж Грекийн эргийн хамгаалалтын алба мэдэгдсэн байна.

Туркийн  эрх баригчид болохоор энэ үйл явдлыг туркийн Бозжаад арлаас баруун өмнө зүгт 11 милийн зайд буюу олон улсын усанд болсон гэж үүний өмнө мэдээлээд энэ үйлдлийг нухацтай мөрөн шалгахыг шаардсан юм.

“Митилини боомтын захиргааны эргүүлийн хөнгөн хөлөг бямба гарагт Лесбосоос баруун хойп зүгийн усанд Коморын арлуудын далбаа бүхий ANATOLIAN хөлөг манай усан хил рүү сэжигтэйгээр дөхөж ирээд арлын хойд зүг рүү чиглэсэн” гэж Эргийн хамгаалалтын алба  мэдээлжээ.

“Эргийн хамгаалалтын хөлгийн багаас хөдөлгөөнөө зогсоож, шалгуулах шаардлага тавьсан ч тус хөлгийн ахмад шаардлагыг биелүүлэлгүй  зогсолтгүй явсаар туркийн эрэг дагуу хөвсөн. Сэжигтэй хөлгийг хөөж, аюулгүй чиглэлээд анхааруулан буудсан ч хөлөг зогсолгүй явсаар туркийн усан хил рүү орж, туркийн хилийн зүг явсан” гэж эргийн хамгаалалтын албаны мэдээлэлд дурдсан байна.

Үүний зэрэгцээ Грекийн эргийн хамгаалалтын алба  өөрийн зүгээс шалгаж нягтална уу хэмээн туркийн талд мэдээлэл өгсөн байна.