Цаг агаар өөрчлөгдөх нь үсэнд ч мөн нөлөөлнө. Тиймээс үсний өнгө болон арчилгаагаа хэрхэн өөрчлөх зөвлөмжийг хүргэж байна. Ингэснээр таны үс намрын турш сайхан харагдаж чадна.
- Чийгшлийг нэмэгдүүл
Хүйтний улиралд арьс хуурай, загатнасан болдог гэдгийг мэдэх байх. Үс ч мөн адил. Тиймээс энэ улиралд үсэндээ илүү их маск тавьж, хэрэглэдэг шампунь, ангижруулагчаа солих хэрэгтэй. Jojoba oil, buriti зэрэг илүү чийгшүүлэх найрлага орсон бүтээгдэхүүн сонгоорой.
- Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ
Хүйтний улиралд үсээ хуурайшихаас сэргийлэхийн тулд байгалийн гаралтай зүйлийн найрлагатай бүтээгдэхүүн сонгоорой. Мөн үсэндээ байгалийн жимс, өндөг, зөгийн бал зэргээр маск тавиарай.
- Бараан өнгө сонго
Цайвар, тод өнгийн үсээр гоёдог зун цаг дуусч, хүйтний улирал эхэлж байна. Байгалийн өнгө төрхтэй зохицон үснийхээ өнгийг бага зэрэг бараан болгоход зүгээр.
- Өтгөн, хөвсгөр үс
Зуны улиралд үс чинь хөвсгөр байсан бол цаг агаар хүйтрэхэд үс налчийдаг. Тиймээс үсээ хөвсгөр, хэлбэртэй байлгах тал дээр анхаараарай. Volume Spray хэрэглэж болно.
2 Сэтгэгдэл
lipitor 80mg drug <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg generic</a> order atorvastatin 80mg pill
purchase cialis sale <a href="https://ordergnonline.com/">buy tadalafil online</a> otc ed pills