Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 38 гомдлыг шалгав

Эрэн сурвалжлах
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 38 гомдол, мэдээллийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 4 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 1 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 1 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй, харьяаллын дагуу 2 гомдлыг шилжүүлсэн байна. Одоогоор 34 гомдол шалгагдаж байна.