Далайг цахилгаандах хөлөг онгоц

Бусад

Бүтээлч санаа, уран сэтгэмж нь хэтийдсэн хүмүүс бол архитектор, дизайнерууд юм. Тэд үргэлж шинэлэг байдлыг эрхэмлэж дараагийн бүтээлээ туурвихдаа бусдаас ялгарахын тулд маш их хичээдэг. Тиймдээ ч бидний төдийлөн анзаараагүй өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг эд зүйлсийг санаандгүй оромгүй байдлаар ашиглах нь элбэг. Үүнийг илтгэж байгаа аятай Японы нэгэн зохион бүтээгч мөн нэгэн энгийн зүйлийг ажиглаад өөрийн бүтээлээ нэгээр нэмжээ.

Тэрбээр хөлөг онгоцны загварыг гаргахдаа хувцасны цахилгааны хэлбэртэйгээр бүтээсэн бөгөөд тэр нь далайнд явахдаа яг л усыг цахилгаандаж буй мэт харагддаг аж. Энэ намар түүний мөрөөдөл биелээд зогсохгүй түүний бүтээлийг өөрийн нүдээр харсан бүх хүн бүр гайхширч хоцордог болжээ.

Японы зохион бүтээгч Ясухиро Сузукигийн шинэ бүтээлийг өндөр дээрээс харж байж бүрэн утгыг нь ойлгож чадна гэв. Тус усан онгоцны хойноо үлдээж буй давлагаа нь яг хувцасны цахилгаан шиг харагддаг юм.

Ясухиро Сузуки энэхүү хувцасны цахилгааны хэлбэрийг гайхалтай хуулбарлаж чадсан бөгөөд уг хөлөг онгоц нь есөн метрийн урттай ажээ. Мөн хромоор бүрсэн металлаар хийгдсэн бөгөөд нарны гэрлийг шууд ойлгодог байна.