Хэлмэгдсэн тагтаа

Бусад

Энэ явдал нь 2016 онд Пакистан, Энэтхэгийн хоорондох хилийн маргаантай үед болжээ. Юу болсон тухай хүүрнэвэл дээр дурдсан хилийн маргаантай бүсийг нэгэн тагтаа давж улмаар баригдсан ба тэрхүү тагтаа саяхан суллагдсан байна. Тодруулбал Энэтхэгийн тагнуулын албаныхан уг шувууг зарим оронд террористуудын бүртгэлд байдаг Исламын "Лашкар-Тайба" бүлэглэлд ажилласан гэж үзжээ. Нэгжлэгийн үеэр тагтааны хөлд нэгэн зурвас бэхлэгдсэн байсныг олж илрүүлсэн ба зурвас дээр бичигдсэн тоонуудыг бүлэглэлийнхэн хоорондоо харилцдаг нууц код гэж цагдаа нар үзсэн байна.

Хэдийгээр тагтааны эзэн Хабибул тэдгээр тоонуудыг өөрийнх нь утасны дугаар гэж баталсан ч албаныхан тагтааг суллах гэж яарахгүй байлаа.

Загас барин амь зуудаг Хабибул тагтаагаа жирийн шуудан зөөгч гэж хэчнээн мэдүүлсэн ч нэмэр болоогүй юм. Тагтаа нь яагаад хилийн маргаантай бүс рүү ниссэнийг тэрбээр тайлбарлаж чадаагүй байна. Тухайн бүс нутагт иймэрхүү үзэгдэл гарах нь түгээмэл байдаг нь Энэтхэгийн цагдаа болоод, тусгай хүчнийхний хардлагыг улам төрүүлсэн нь тодорхой биз ээ.

Удаан хугацааны мөрдлөгийн дараа тагтааг аюултай биш гэж үзэн сулласан бөгөөд эзэндээ эргэж очсон эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.