Хотонт сумын Орхон, Өндөр-Улаан сумын Хануй багуудаас 2022 оны 08 сарын 25-ны өдөр шүлхийн шинж тэмдэг илэрсэн малаас шаардлагатай дээж материалыг авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторит хүргүүлэхэд урьдчилсан онош баталгаажиж иржээ. / 22-3168, 22-3167/
2022 оны 08-р сарын 30-ны өдрөөс онош батлагдсан тул дээрх сумдад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Аймгийн Мал эмнэлгийн газар шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн урьдчилсан оношийг үндэслэн хязгаарлалтын дэглэмийг тогтоож, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар дахин голомт бүртгэгдээгүй өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Мөн Ихтамир сумын Бугат багт 2022 оны 08-р сарын 01-ний өдрийн Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 22-1750 сорилын дүнгийн хариугаар шүлхий өвчин баталгаажиж, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 2022 оны 08-р сарын 26-ны өдөр хорио цээрийн дэглэмийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлэн байнгын 3 пост, хөдөлгөөнт нэг пост ажиллаж байгаа бөгөөд өвчтэй болон өвчний шинж тэмдгийн дуудлага мэдээлэл ирээгүй байна.
Малын гоц халдварт шүлхий өвчин гарч байгаа гол шалтгаан нь иргэд, малчид бусад аймгуудаас үржлийн малыг зөвшөөрөлгүй, хараа хяналтгүй оруулж байгаа, малын угаалга, тарилгыг цаг хугацаанд нь хийлгэхгүй байгаа зэрэг асуудлууд байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.
Өнөөдөр АОК-оос нөхцөл байдлыг харгалзан аймгийн хэмжээнд малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, хяналт тавих тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Түүнчлэн эрүүл бүсээс мах бэлтгэх, томоохон зах, худалдааны төв, махны үйлдвэрүүдэд мал, мах нийлүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах, бусад аймгуудаас отор нүүдэл авахыг хориглох захирамж гаргахаар шийдвэрлээд байна.
1 Сэтгэгдэл
cialis 5mg us <a href="https://ordergnonline.com/">cialis 10mg ca</a> best ed pills non prescription