Онцгой байдлын алба хаагчид хэрэг зөрчил гаргажээ

Эрэн сурвалжлах
Онцгойн алба хаагчид онц байдлын үеэр насанд хүрээгүй охидтой архидаж, осолдон нэг нь амиа алджээ Тодруулбал, Булган аймгийн Онцгой байдлын албаны хаагч Б.Э, А.Л нар долдугаар сарын 30-нд аймгийнхаа дунд сургуулийн 11 дүгээр ангийн 16, 17 настай охидтой архидан, согтуурчээ.
Ингэхдээ тэд автомашинтай явсан бөгөөд мөн сургуулийн сурагч, 15 настай Б.Н-тай таарч авч явсан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас 15 настай Б.Н амиа алдаж, бусад нь нийслэлд ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж. Гэхдээ тухайн үед жолоо барьж явсан А.Л-ийн биеийн байдал харьцангуй гайгүй учраас эмнэлэгт хэвтээгүй яваа. Энэ асуудлыг Онцгой байдлын албаныхан ихэд нууцалж, бүр цагдаагийн байгууллагын жижүүрийн мэдээнээс ч дуудлагын мэдээллийг нь устгуулсан байна.