Сүүлчийн “нүхний хүн” нас баржээ

Бусад

Бразмил улсын Амазоны ширэнгэд гадаад ертөнцөөс тусгаарлагдан оршиж байсан овгийн сүүлчийн хүн нас барсныг тус улсын эрх баригчид мэдээллээ.

Нэр нас нь үл мэдэгдэх энэ хүн сүүлийн 26 жилийн турш хүмүүсээс зугтаж, ганцаараа амьдарсан юм байна. Нүх ухаж, амьтан агнадаг, мөн тэр нүхэндээ хүмүүсээс нуугддаг байсан тул түүнийг хүмүүс “нүхний хүн” гэж хочилдог байжээ. Улмаар наймдугаар сарын 23-ны өдөр түүний цогцсыг сүрлэн овоохойнх нь дэргэдээс олсон байна. Биед нь ямар нэг гаднын халдлагын шинж тэмдэг илрээгүйг мэдээлжээ.

Овгийн сүүлчийн гишүүнийг 60 орчим насандаа байгалийн жамаар нас барсан гэж дүгнэж байна. Тэрбээр Боливи улстай хил залгадаг Бразилын Рондониа мужийн Танару уугуул иргэдийн бүс нутагт оршиж байсан овгийн сүүлчийн хүн юм.