Жүжигчин Б.Ганчимэгийн дүр бүтээсэн Холливудын 10 кино

Соёл урлаг, Спорт

“Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино маргаашаас Монголын үзэгчдэд хүрч эхлэх гэж байна. Тус кинонд Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс нар гол дүрийг бүтээсэн бөгөөд дөрвөн монгол жүжигчин тоглосны нэг нь Б.Ганчимэг юм. Тэр энэ кинонд гол дүр бүтээгээд зогсохгүй Холливудын өөр олон кинонд дүр бүтээсэн байна. Та бүхэндээ тус кинонуудын тухай мэдээллийг хүргэж байна.


1. "Waiting for the Barbarians" (2020)

Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” кинонд тэрээр гол дүрийг бүтээсэн юм.

2. Wonder Woman (2017)

DC-гийн хүчирхэг эмэгтэй баатрын тухай өгүүлэх "Wonder Woman" кинонд тэрээр хүчирхэг тулаанч Амазончуудын нэгний дүрд тэр оролцон тоглосон байдаг.

3. Ex Machina (2014)

2014 онд гарсан шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлд тэрээр Жэйд гэх робот бүсгүйн дүрээр гардаг. Тус кинонд Донал Глисон, Алисия Викандер, Оскар Айзек зэрэг алдартай жүжигчид тоглосон билээ.

4. Intelligence (2020– )

Энэ онд шинээр гарсан телевизийн олон ангит бүтээл болох "Intelligence" цувралд тэрээр Тува Олсен гэх эмэгтэйн дүрийг бүтээжээ. Гол дүрд "Friends" цувралын Россын дүрээр алдаршсан Дэвид Швиммер тоглосон юм. Б.Ганчимэг энэ кинонд чадварлаг хакерын дүр бүтээсэн.

5. Mad Lord (2019)

Японы алдарт найруулагч Акира Күросавагийн "Throne of Blood" киноноос сэдэвлэн бүтээсэн самурайн тухай өгүүлэх тус кинонд Сокүшицүгийн дүрийг бүтээжээ. 

6. In the Name of Ben Hur (2016)

Эртний Ромын үеийг харуулах тус бүтээлд Б.Ганчимэг "Khutu" гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн.

7. Peaky Blinders (2013– )

Их Британийн алдарт цуврал болох "Peaky Blinders" бүтээлд Ли гэх бүсгүйн дүрийг бүтээсэн байдаг.

8. Sweet Lies (2018) (Богино кино)

Гэрлэсэн хосуудын амьдрал болон тэдний нэг нэгнээсээ нууцалсан бодит үнэн ил гарч ирж буйг харуулах тус богино хэмжээний кинонд тэр "Honey" гэх дүрд тоглосон байдаг.

9. Shadows (Short film)

Түүний тоглосон энэ богино хэмжээний киноны дүрс бичлэгийн хэсгээс та ЭНД дарж үзэх боломжтой.

10. Three Dots and a Dash (2020)

Мөнгө олох яаралтай хэрэгтэй болсон дөрвөн хүн нийлж мөнгөний ажил хийх гэсэн ч эцэс сүүлдээ гэмт хэргийн том бүлэглэлтэй орооцолдож орхидог тухай уг кинонд Никита Хаяашигийн дүрийг хэрхэн бүтээснийг та харж болох нь.