Б.Чинзоригийн тулааны тов гарчээ

Соёл урлаг, Спорт

Токио олимпын наадмын дараа мэргэжилд шилжинэ гэдгээ зарлаад байсан манай боксчин Б.Чинзоригийн тулааны тов гарчээ. Ирэх сарын 7-нд Оросын Владивосток хотын Арена Спорта спорт цогцолборт мэргэжлийн боксын үдэш болно. Энэ үдэш Азийн шилдэг боксчид ОХУ-ын шилдгүүдтэй халз өрсөлдөх юм.

“Ази ба ОХУ” тус тэмцээнд нийт таван тулаан болох бөгөөд оросуудын эсрэг Узбекистан, Энэтхэг, Монгол, Казахстан, Тайландын боксчид рингэнд гарна.

Манай тамирчны өрсөлдөгч Гараев Оренбург хотын тамирчин. Өнгөрсөн онд мэргэжлийн бокст шилжсэн. ОХУ-ын оюутны аварга, ОХУ-ын Цомын эзэн. Арав гаруй жил тулалдаж байгаа хашир тамирчин. Хикмет Гараев энэ өвөл хоёрдугаар сард манай Г.Баярхүүг зургаан үед шүүгчдийн саналаар ялж байсан билээ