"ДАКАР-2022" хойшиллоо

Соёл урлаг, Спорт

Африк тивд явагдах хамгийн анхны Олимпийн наадам болох "Дакар-2022" Залуучуудын Олимпийн наадмыг дөрвөн жилээр хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт /2020.07.17/ болсон ОУОХ-ны чуулган гаргалаа. Энэ нь цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал болон "Токио-2020" хойшилсонтой холбогдон гарах уралдаан тэмцээний хуваарьтай уялдуулан гаргасан хамтын шийдвэр байсныг талууд онцлов. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах уг шийдвэрээ Сенегал улсын Ерөнхийлөгч М.Саллтай утсаар ярин тохиролцож гаргасан бөгөөд Африк тив дэх анхны Олимпийн наадмыг 2026 онд зохион байгуулахаар тогтов.