Бодрумын аялал жуулчлалын форумд 50 орны төлөөлөгч оролцоно

Дэлхийн мэдээ

Дэлхий дахин болоод Газар дундын тэнгисийн бүсийн аялал жуулчлалын нэр бүхий төлөөлөгчид аравдугаар сарын 13-14-нд Бодрумд болох Бодрумын аялал жуулчлалын форумд цугларна гэж туркийн Бодрумын засаг захиргааны тэргүүн Ахмет Арас мэдэгдлээ. Тэрбээр Мальтад зохион байгуулсан Газар дундын тэнгис орчмын аялал жуулчлалын форум дээр ингэж зарласан байна.

Бодрумын аялал жуулчлалын форумыг Бодрумын хөдөлгөөний сан, Газар дундын тэнгисийн аяллал жуулчлалынсантай хамтран зохион байгуулна гэж Арас хэлжээ. Бодрум нь Газар дундын тэнгисийн сувд гэдгээрээ алдаршиж дэлхий дахины аялагч жуулчдын сонирхлыг татаж ашиг орлого ихтэй газар гэж засаг захиргааны тэргүүн ярьсан байна. Түүний хэлснээр бол Бодрум нь зөвхөн аялагч жуулчдын төдийгүй хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татдаг гэнэ. Энэ оны эхний таван сард ирсэн жуулчид 2019 оны түвшинд хүрсэн гэнэ.

“Дэлхий даяараа аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх үедээ 2023 он гэхэд л хүрнэ гэж байхад бидний хувьд энэ зорилгодоо энэ онд хүрчихээд байна. Бид манай гаргийн аяллагчдын зорьдог бусад чиглэлүүдийг бодвол илүү их амжилттай байгаа” гэж Арас онцлон тэмдэглэжээ.

Түүнийхээр бол Бодрум нь зөвхөн далай, элс, нараар алдартай төдийгүй байгалийн гоо сайхан, үндэсний тансаг хоолоороо алдартай гэнэ. Сүүлийн жилүүдэд спортын аялал жуулчлал эрчимьтэй хөгжиж далбаат завиар аялах сонирхол нэмэгдсэн гэжээ.

“Ирэх намар аравдугаар сарын 13-14-нд болох форумаар бид аялал жуулчлалын ирээдүй, хөх эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, тэнгисийг  хамгаалах, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаа, дэлхий дахины хийгээд газар дундын тэнгис орчмын аялал жуулчлал, Турк, Бодрумын энэ салбарын тухай ярилцана. Форумд аялал жуулчлалын салбарын бүхий л төлөөлөгчдийг урьсан. Үүнээс гадна улс төрчид, хөрөнгө оруулагчид, олон улсын аялал жуулчлалын байгууллагуудын удирдагчид, менежерүүд гээд дэлхийн 50 орчим улс орны төлөөлөгчид ирнэ” гэж Арас хэлсэн байна.