“Тамирчдын баяр”-ыг өргөн хэмжээнд зохион байгуулна

Соёл урлаг, Спорт

 Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан "Тамирчдын баярын өдөр"-ийг энэ жил орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэхүү баярыг урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог зохион байгуулахаар болсон ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирэх аж. Мөн  Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд салбарын төв байгууллагыг тэргүүлж байх үедээ хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар санал солилцох юм. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхлэх бөгөөд хүндэт зочид спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальтан тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал болно. Араас нь цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болох аж.