“Улаанбаатар их дуулга-2022”-д Монголын 55 тамирчин оролцоно

Соёл урлаг, Спорт
Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа.
Тэмцээнд 30 орны 159 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 265 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлсэн. Манай 55 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаад байна.