Говьсүмбэр: Үндэсний спортын VII наадмын анхан шатны тэмцээн зохион байгуулагдлаа

Соёл урлаг, Спорт
Үндэсний спортын VII наадмын Уран уургач, эмнэг булгиулагч, уран бугуйлч зэрэг анхан шатны тэмцээнийг 06 сарын 18-нд 5-р багийн Сүмбэр уулын бэлд амжилттай зохион байгуулж, аймгийн хэмжээнд нийт 44 адуучин залуучууд оролцов.
Морьтой уургалах тэмцээнд:
1-р байранд Сүмбэр сумын 4-р багийн адуучин М.Манлайжаргал
2-р байранд Шивээговь сумын адуучин М.Насанжаргал
3-р байранд Сүмбэр сумын 3-р багийн адуучин Г.Бүдлхавга
Явган бугуйл дахь тэмцээнд:
1-р байранд Сүмбэр сумын 6-р багийн адуучин Н.Уламбаяр
2-р байранд Шивээговь сумын адуучин А.Сугар
3-р байранд Сүмбэр сумын 2-р багийн адуучин Д.Баяржавхлан
Эмнэг булгиулах тэмцээнд:
1-р байранд Сүмбэр сумын 6-р багийн адуучин Б.Дэлэг
2-р байранд Сүмбэр сумын адуучин Б.Төмөрмөнх
3-р байранд Сүмбэр сумын 1-р багийн адуучин В.Тэмүүжин тус тус шалгарлаа.