Өмнөговь: “ГЭГЭЭН МУЗА-16” ОРОЛЦСОН УРАН БҮТЭЭЛЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Соёл урлаг, Спорт
“ГЭГЭЭН МУЗА-16” ОЛОН УЛСЫН ТЕАТР УРЛАГИЙН ШИЛДГИЙН ШИЛДГИЙГ ШАЛГАРУУЛАХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН УРАН БҮТЭЭЛЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид "ГЭГЭЭН МУЗА-16 " олон улсын драмын шилдгийн шилдгийг шалгаруулах наадамд " Хөх нар" дуулалт жүжгээр оролцож , хөгжмийн зохиолч Л.Хишигбаяр "Шилдэг хөгжмийн зохиолч”, жүжигчин П.Баярмагнай "Шилдэг эрэгтэй гол дүр”, жүжигчин А.Алтанзул "Шилдэг эмэгтэй гол дүр”, жүжигчин Ш.Ичинхүү "Шилдэг туслах дүр" номинацийн эзэн болсон юм. Шинэ театр ашиглалтад орж байгаа цаг мөчтэй давхцан театрын уран бүтээлчдийн чанар чансаа шинэ түвшинд гарч байгааг энэхүү амжилтаараа бататган харуулж чадлаа. Тус жүжгийг бүтээхэд дан ганц уран бүтээлчдээс гадна тайзны арын баг хамт олон чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэгвэл “Хөх нар” жүжгийг бүтээсэн баг хамт олны төлөөлөл, Гэгээн муза наадамд амжилт гаргасан эрхмүүдэд аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүндэтгэл үзүүлж аймгийн шагналуудаар шагнаж урамшууллаа.