Х.Нямбаатар: Аль морь нь эрлийз гэдгийг тухайн жилийн Хурдан морины хороо өөрсдөө шийддэг болсноор авлигын асуудал үүссэн

Улс төр

  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар наадмын бэлтгэл ажлын талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрт ёсны их бэлгэдэл Үндэсний их баяр наадмыг ямар нэгэн хэрүүл маргаангүй зохион байгуулах агуулгаар Баяр наадмын тухай хуулийг бичсэн. Засгийн газар гурван жилийн дотор монгол морины геномын дарааллыг бий болгож, хүний хамааралгүй лабораторит шинжилж, дүгнэлтийн дагуу баяр наадамд монгол морьдыг уралдуулах үүргийг энэ хуулиар хүлээлгэж буй.

Энэ хүртэлх хугацаанд хүний хүчин зүйл, субъектив байдлаар шийдвэр гаргуулахгүй нь тулд сэрвээнийх нь өндрөөр хэмжиж, улсын наадмаар уралдуулна. Ингээд монгол морины дундаж өндөр гэхэд азарга 141 см-ээс нам сэрвээтэй байх бол дааган насанд 127 см-ээс нам сэрвээтэй морийг уралдуулна.  Би хууль санаачлагчийн хувьд хоёр талцаж буй уяачдын холбооны төлөөлөлтэй Даваа гаригт уулзсан. Бид баяр наадмаа хэрүүлгүй хийхийн тулд саналыг сонсч, морины үүлдэрлэг байдлыг харж байгаад наадамд уралдуудъя. Хэн тэрийг хэмжих вэ гэхээр хүн хийх учраас асуудал гарна. Олон уяачийн хөлс хөдөлмөрийг хэн нэгэн хүн харж, дүгнэнэ гэдэг төвөгтэй.  Сүүлийн жилүүдэд эрлийз, монгол адууг ялгаж уралдуулах санал гарах боллоо. 

Аль морь нь эрлийз гэдгийг тухайн жилийн Хурдан морины хороо өөрсдөө шийддэг болсноор авлигын асуудал үүссэн. АТГ олон хүнийг шалгасан гэв.   Энэ жил 100, 101 жилийн наадмыг хамтатган тэмдэглэнэ. Гэтэл хэдхэн хүний зөрчилдөөний бай болгомооргүй байна. Монгол төрийн наадам болдгоороо болох байх. Наадмыг санаатайгаар үймүүлэх байдлыг гаргахгүй гэдгийг би хэлсэн. Өнөөдөр 15.00 цагаас ажлын хэсэг хуралдана" гэв.