ӨВӨРХАНГАЙ: НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙГ 320 СУУДЛААР ӨРГӨТГӨНӨ

Улс төр
Арвайхээр сумын Алтангадас одонт 1 дүгээр сургуульд 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга барихаар өнөөдөр шавыг тавилаа.
Одоо үйл ажиллагаа явуулж буй 980 хүүхдийн суудалтай сургуульд нийт 2876 хүүхэд суралцдаг бөгөөд багтаамж хүрэлцэхгүйд хүрсний улмаас бага ангиуд нь нүүдлийн байдалтай хичээллэж ирсэн.
Тиймээс тус сургуулийн ээлжийн коэффициентийг бууруулах, ачааллыг багасгах, сургалтын хүртээмжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүд 7 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт суулгаж өгснөөр лаборатори, дижитал төхөөрөмж, ухаалаг самбар, ширээ сандлыг цогцоор нь шийдсэн орчин үеийн шинэ сургуулийг барихаар ажлыг эхлүүлж байна.