Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Д.Саруултөгс  Азийн наадамд оролцох эрх авлаа

Соёл урлаг, Спорт

Францын Парис хотод  пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээн болов. Тэмцээний бөөрөнцөг түлхэлтийн төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин Д.Саруултөгс хүрэл медаль хүртэж, зээрэнцэг шидэлтийн төрөлд дөрөвдүгээр байрт орлоо. Тэрбээр энэ амжилтаар Азийн наадамд оролцох эрх авсан юм.