“Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд түр хугацаанд хэсэгчилж зам хаана

Соёл урлаг, Спорт
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна.
Энэ өдөр мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00 цагийн хооронд хэсэгчилж зам хаана. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн хяналтын газраас 30 цагдаагийн албан хаагч ажиллаж, замын зохицуулалт хийхээр болсон юм.
May be an image of map and text