Мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, худалдаа, урлагийн тоглолт болно

Соёл урлаг, Спорт
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:
“Талын салхи” мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль олон улсад нэр хүнд бүхий наадам болон танигдсан. Хөрш ОХУ, БНХАУ болон Англи, Франц, Энэтхэг Улсаас мото спортынхон хүрэлцэн ирж байсан. Оролцогчид, аялагч, жуулчдад Улаанбаатар бол залуусын хот, залуусын хөгжлийг дэмжигч хот гэдгийг илэрхийлж чадсан. Бидэнд ирүүлсэн мэдээллээр ОХУ-аас олон багийн оролцогч манай хотыг чиглэн аян замдаа гарчихаад байна.
Энэ үеэр ховор нандин мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб, алдартай тамирчдыг танилцуулна.