Улаанбаатарт цугларсан чингэлгүүдийг буцаахгүй бол ачаагаа авч чадахгүйд хүрээд байна

Нийгэм, Эдийн засаг

 “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас “Монгол Улсын улс хоорондын импортын ачаа тээврийн цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар дахь чингэлгийн бөөгнөрөл ба тулгамдсан асуудал болон нэмэлт зардлын талаар мэдээлэл хийлээ. Тэд хоосон чингэлгүүдийг хүлээж авах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ачаатай ирж буй галт тэрэг, хоосон буцаж буй чингэлгийн тоог дүйцүүлэх хэрэгтэй. Тяньжинд 9000 чингэлэг цар тахлын нөлөөгөөр бөөгнөрч удсан. Манай Засгийн газар шаргуу хэлэлцсэний үр дүнд үүний тал нь ирсэн. Зургаадугаар сарын 1-ний байдлаар 4000 гаруй чингэлэг иржээ. Үүнийг яаралтай татах чиглэлээр ажиллаж байна. Хятадын талаас долоодугаар сарын 1-нээс өмнө чингэлгийн ихэнх хувийг гаргах тухай таамаг байна. Улаанбаатарт цугларсан чингэлгүүдийг буцаах арга хэмжээ авахгүй бол бид ачаагаа авч чадахгүй мөн өр төлбөр төлөх шаардлага үүснэ. Хуримтлагдсан хоосон чингэлгүүдийг буцаах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсье хэмээлээ.