“Кансат – 2022” үндэсний V тэмцээний ялагчид тодорлоо

Нийгэм, Эдийн засаг

Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” үндэсний V тэмцээний ялагчид  тодорлоо. Бүтэн зургаан жил тасалдсан тус тэмцээнийг энэ жил Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновацын газар, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд зохион байгуулсан бөгөөд Монголсат нетворкс компани тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ. Энэ жилийн “Кансат – 2022”  тэмцээнд хиймэл дагуул бүтээх төслийн тодорхой үе шатуудыг оруулж ирснээрээ онцлог юм. Тодруулбал, бичил хиймэл дагуул хөөргөхөөс өмнө багууд урьдчилсан загварын хэлэлцүүлэг, шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, хөөргөхийн өмнөх хэлэлцүүлэг, даалгавар тодорхойлох хэлэлцүүлэгт оролцож, тэмцээний үеэр хиймэл дагуулаа хөөргөх зэрэг үе шат бүрт оноо цуглуулж, нийлбэр оноогоор нь ялагчдыг тодруулсан юм. Тэмцээнд долоон  сургуулийн 12 багийн 90 гаруй залуучууд оролцож КАНСАТ төрөлд: нэгдүгээр байрыг  /ШУТИС-ийн МХТС/, хоёрдугаар байрыг Шинэ Монгол технологийн коллеж/ эзэллээ. БУЦАГЧ төрөлд:нэгдүгээр байрыг  /МУИС-ийн ШУС/  эзэлж, /МУИС-ийн ШУС/ удаалсан байна.