Цементийн нийлүүлэлтийг нэмэх тээврийн зохицуулалт хийлээ

Нийгэм, Эдийн засаг

БХБЯ-наас  “Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 хоппер вагон, хоногт  таван  крытий вагон буюу багадаа 150 битүү вагонаар хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэхээр боллоо. Одоогоор “МАК цемент” ХХК-д 22 вагон, “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж ачилт хийгээд байна” хэмээн мэдээллээ.  БХБЯ, “УБТЗ” ХНН,  “МАК цемент” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК,  -ийн төлөөлөгчид хамтран ажиллаж уг шийдвэрийг  гаргажээ. Мөн  “МАК цемент” ХХК-д хоногт 10 крытий вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэх  юм байна. Ингэснээр  цементийн нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурах боломж бүрдэнэ хэмээн үзжээ.