ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙГ ТӨЛҮҮЛНЭ

Нийгэм, Эдийн засаг

 “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банканд 155.5 тэрбум төгрөгийн зээлтэй. “Эрдэнэс Монгол” ХХК дээрх зээлийг Таван толгойн ордоос Гашуунсухайт хүртэлх чиглэлийн авто замыг худалдан авахад ашиглажээ.  Зээлийг нь   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар  эргэн төлүүлэх шийдвэр гарсан байна.  Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо хуралдаж шийдвэрлэжээ.  Хөгжлийн банкны захирал Н.Мандуул  “Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 14.5 хувийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай хамааралгүй бөгөөд төрийн эзэмшлийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 81.5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашиг юм” гэдгийг онцлов. Тодруулбал, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах энэхүү ногдол ашиг нь 2019 онд олгосон (иргэн бүр авсан) ногдол ашиг юм. Төрд ногдох ногдол ашгийн үлдэгдэл төлбөрийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК-д олгож байгаа аж.