Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш борлуулж эхэлнэ

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсонтой холбоотойгоор агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг нэмж оруулжээ.

Ингэснээр тус дүүргийн иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон тухай шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргалаа.