Умард Ирландын гүнж монгол урлаачын даашинзаар гангарчээ

Соёл урлаг, Спорт

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Ёслолын үеэр Их Британийн ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон монгол дизайнер М.Энхцэцэгийн урласан даашинзаар гангарч, ёслолын ажиллагаанд оролцжээ.

Дизайнер М.Энхцэцэг нь дэлхийн загварын томоохон компанийн нэг “Stella McCartney”-ийн оёдлын мастераар ажилладаг бөгөөд бидний сайн мэдэх Парисын загварын шоу, Холливууд болон дэлхийн олон алдартны хувцсыг урласан үйлчин бүсгүй юм. Тодруулбал, Oprah Winfrey, Julia Robert, Megan Markle, Ellie Goulding, Emma Watson, Demi Moore, Kety Perry зэрэг олон алдартнууд түүний урласан хувцсыг өмссөн байна.