Гэрэл зургийн түүх

Соёл урлаг, Спорт

Швейцар гэрэл зурагчин Алессандра Мениконзи олон орноор аялж нутаг нутгийн онцлогийг олж мэдэх дуртай нэгэн. Тэрбээр төв Азийн орнуудаар олон жилийн турш аялахдаа мэдээж Монгол улсаар дайрч ганцхан аж байдал бус монгол соёлын өвөрмөц төрхийг харуулах хөрөг зургуудыг дарсан байна. 

Алессандра ихэвчлэн хөрөг зургаар дагнан бүтээлээ туурвих дуртай бөгөөд хар бараан дэвсгэр дээр хүмүүсийн зургийг дардаг байна. Ингэснээр элдэв зүйлд сатааралгүй ганцхан өмнөө байгаа зүйл дээр төвлөрч чаддаг хэмээн ярьжээ. Гэхдээ үүнээс гадна өдөр тутмын амьдралыг тусгасан сурвалжилга маягийн зураг ч мөн дардаг гэнэ.

"Би зөвхөн хүмүүсийг харуулахыг хүсдэг учраас хар эсвэл саарал дэвсгэр ашигладаг. Харин түүх болон байгаль орчныг харуулахыг хүсвэл гадаа зураг авахыг илүүд үздэг" хэмээн ярьсан байдаг.

Түүний энэхүү зураг "National Geographic” сэтгүүлийн оны шилдэг зураг шалгаруулах уралдаанаас "Хүмүүс" төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. 

Тэрбээр энэхүү зургийн тухай “Би удаан хугацааны турш монголчуудын бүргэдтэй ан хийдэг уламжлалт аргыг биширч ирсэн. Тиймдээ ч хувь тавилангаар гэхүү 2018 оны гуравдугаар сард бүргэдийн анчин нэгэн гэр бүлийг нүүдэллэж байхтай нь таарсан юм. Тэд өвөлжөөнөөс хаваржаа руугаа нүүж байсан. Монгол Улс маш сийрэг хүн амтай мөн маш найрсаг, уриалагхан хүмүүс юм. Казах соёлд зочин хүлээж авах уламжлал нь тун элэгсэг. Цай бол зөвхөн уух зүйл биш. Харин өв соёл, тайвшрал, ёслолыг илэрхийлдэг. Монголын хүйтэн өвөл Дамел охин үстэй дээл өмсөж, дулаацахын тулд аяга цай ууж байна” гэж дурссан байна.