Говьсүмбэр: Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжин ажиллаж байна

Нийгэм, Эдийн засаг

Говьсүмбэр аймгийн засаг даргаас Сүмбэр суманд хэт авиан оношилгоо болон эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх "Буян-Ундарга" клиник эмнэлэг, Баянтал суманд эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх "Нэгүн фарм" хоёрдугаар зэрэглэлийн эмийн санд мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олголоо. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр гардууллаа.