Шинэ дайчид “А” ангиллын үнэмлэхтэй боллоо

Нийгэм, Эдийн засаг

Говийн бүсийн хилийн манааны үндсэн уналга нь мотоцикл болсон. Тиймээс хилийн цэргийн 0131 дүгээр анги Өмнөговь аймаг дахь “Дэгжих говь” авто сургуультай хамтран 2022 оны I ээлжинд цэргийн албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад жолоодох эрхийн “А” ангиллын сургалтыг шинэ дайчдын анхан шатны сургалтын төвийн хугацаанд явагдлаа. Хугацаат цэргийн алба хаагчдын хувьд албаа хаахын зэрэгцээ жолоодох эрхийн үнэмлэхтэй болж байгаа юм. Ингэснээр залуусын хувьд амьдралд хэрэгтэй бас нэг чадварыг давхар эзэмшиж байгаа юм.

Мөн Хилийн цэргийн 0286 дугаар анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” төслийн хүрээнд мод үржүүлгийн төвийг байгуулаад байна. Тус агро паркад шинэс мод үрээр 6000, суулгацаар агч мод 2000, хайлаас 2000, бор голт 3000, шар хуайс 3000 модыг эхний ээлжинд тариалж байна.