Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эхэллээ

Нийгэм, Эдийн засаг

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ. Энэ оны зургадугаар сарын 6-ны өдөр буюу өчигдрөөс дараах гурван чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг уламжлал ёсоор эхлүүлэх юм. Үүнд: ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /нэг цаг тутамд/, ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /хоёр цаг тутамд/

Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг  хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.