Сууц өмчлөгчдийн холбоодын их хурал боллоо

Нийгэм, Эдийн засаг
Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ)-ийн X их хурал өнөөдөр боллоо. Хуралд тус зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Төрхүү, гүйцэтгэх захирал М.Галбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцон, асуудлаа хэлэлцэв. Дээд зөвлөлд нийт 402 төлөөлөгч байдаг бөгөөд өнөөдрийн хуралд 384 төлөөлөгч оролцсон юм.
МСӨХДЗ-ийг анх 1999 онд байгуулсан бөгөөд 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус зөвлөл нь СӨХ-ны зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тодорхойлох, иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах үүрэгтэй байгууллага юм.