АНУ-ын Өвчинтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх төв Монгол Улсыг цар тахлын дунд зэргийн эрсдэлтэйд оруулжээ

Нийгэм, Эдийн засаг

 АНУ-ын Өвчинтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх төв /CDC/-өөс гаднын орнууд руу аялах зөвлөмж болон цар тахлын аюултай, аюулгүй орнуудын жагсаалтыг гаргасан байна.“CDC” нь цар тахлын эрсдэлийг дөрөв ангилдаг ба Монгол Улс хоёрдугаар зэрэг буюу дунд зэргийн эрсдэлтэй гэх ангилалд орсон байна. Хамгийн бага эрсдэлтэй нь нэгдүгээр зэрэг бөгөөд 28 хоногийн турш 100 мянган хүн тутамд 50-аас бага хүн халдвар авсан тохиолдлыг хэлдэг аж. Хоёрдугаар зэрэг буюу Монгол, Ямайка зэрэг орнуудад 28 хоногийн турш 100 мянган хүнээс 50-100 хүн халдвар авсан тохиолдлыг хэлдэг байна.Мөн Монгол Улсад аялахад анхаарах зохистой зөвлөмжүүдийг нийтэлжээ.Энэ нь Монгол руу аялахаасаа өмнө Covid-19-ийн вакцинаа шинэчилсэн эсэхээ шалгах. Вакцинаа шинэчилсэн ч халдвар авах болон тараах эрсдэлтэй тул маскаа зүүх шаардлагатай. Хэрэв  дархлаа суларсан, эсвэл хүнд хэлбэрийн өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр бол эмчтэйгээ эрсдэлийнхээ талаар ярилцаж, Монгол руу хийх аяллаа хойшлуулах талаар бодож үзээрэй.Монголын талаас өгөх бүх шаардлага, зөвлөмжийг дагаж мөрдөөрэй. Аялал эхлэхээс гурван хоногийн өмнө шинжилгээ өгч баталгаажуулсан байх шаардлагатай зэрэг зөвлөмжүүд нийтэлсэн байна.