Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” говийн түүхийг мөнхөллөө

Улс төр

 Өмнөговь аймгийн музей нь 1948 онд аймгийн Гэгээрлийн хэлтсийн конторт Мандал-Овоо  сумын нутаг  “ Адуун цохио” –ны утаат болорын дээжүүд, тэр хавиас олдсон аварга гүрвэлийн чөмөгний  чулуужсан булуу  зэрэг 50-д ширхэг үзмэртэй орон нутгийг сурвалжлах кабинет нэртэйгээр анх зохион байгуулагдсан нь одоогийн аймгийн музейн суурь тавигдсан гэж үздэг аж.  Тэгвэл Өмнөговь аймгийн Даланзадгад хот  дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглосон “Говийн байгаль, түүхийн музей”-г  “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-ийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад орууллаа.  Дотоод, гадаадын жуулчдын заавал үзэх музей болсон төдийгүй  Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгийг бүтэн мэдрэх түүнчлэн  өв соёл, уламжлалын бүтээлүүд нь үзэгч түмний харааг булаахуйц . Уг музей танхимууддаа 4,000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгыг дэлгэжээ.  Эх түүх, хэл соёлоо хадгалж үлдэхийн тухайд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэх энэ   музейн барилгыг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар "Аглут" ХХК барьсан байна.  УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар музейг шинэчлэн барих ажлыг эхлүүлж, Өмнөговь аймаг, Оюутолгой ХК-ийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилт , улсын төсвийн 323 сая төгрөгийн санхүүжилтээр хамтран  шинэ музейтэй болсонд нутгийн иргэд ихэд  баярлах аж. Говийн оюу хөгжлийг дэмжих сан нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд Өмнөговь аймагт 300 гаруй төсөл хөтөлбөрт нийт 32.9 сая ам.долларын санхүүжилт олгосноос музейн барилгын бүрэн санхүүжилт болон дотоод тохижилт, үзмэрийн зарим хэсэгт зориулан нийт 10.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь одоогоор тус сангаас нэг төсөлд зарцуулсан хамгийн өндөр хөрөнгө  оруулалт болж байгаа гэнэ. Музей нээгдсэн цагаас эхлэн үзэж сонирхох хүмүүсийн урт дараалал үүссэн харагдана.

Говийн байгаль, түүхийн музейн нээлтийн үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Дэлхий нийтэд монголчуудын түүхийг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна

 Энэхүү музейн түүх 1948 оноос эхтэй. Байгалийн болон түүхийн томоохон өвийг шингээж, таниулах үүргийг гүйцэтгэдэг. Баатарлаг түүх угсаа соёлыг харуулсан говь нутгийн шинэ өнгийг бүрдүүлсэн шинэхэн үзмэр нээлтээ хийж байна УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар, Оюу Толгой компанийн хоорондын хамтын ажиллагааны гэрээгээр 2015 оны дөрөвдүгээр сарын аймгийн Засаг дарга Б.Бадраа, аймгийн ИТХ-ын Батчулуун нар үзэглэж Оюу Толгой ХХК-ийн хөрөнгө оруулалттай,  "Говийн оюу хөгжлийг дэмжих сан” байгуулагдсанаас хойш хөдөлмөр эрхлэлт, нутгийн үйлдвэрлэл, эрүүл мэнд боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын бүхий л салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж олон төслийг амжилттай хамтран хэрэгжүүллээ. 2009 онд аймгийн шинэ музейн  барилгын зураг төслийг батлуулж ЗДТГ-ын захиалгаар "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 10.9 тэрбум төгрөг, улсын төсвийн 323 сая төгрөгийн санхүүжилтээр шинэ музейн барилгыг ашиглалтад оруулах их үйлсийн эхлэл тавигдсан билээ.  Дэлхийн болон Монгол орны өнцөг булан бүрээс  Говийн байгаль түүхийн музейг  үзэж сонирхохоор гадаад, дотоодын жуулчид хүрэлцэн ирж мэдлэг оюундаа хөрөнгө оруулалт хийж эрин галавын ертөнцөөр аялах орчин нөхцөл нь бүрдсэн сонгодог музей болгоход МУ-ын ШУА-ийн археологи, палентологийн хүрээлэн мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажилласныг энд дуулгахад таатай байна.  Энэ бол зөвхөн Өмнөговь аймгийн иргэдийг соён гэгээрүүлэх үйл явц биш юм. Монгол улс төдийгүй дэлхий нийтэд монголчуудын түүхийг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна.

 "Оюутолгой" ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Эндрью Вилсон:  Аймгийн тогтвортой хөгжилд нийт 32.9 сая ам.доллар зарцуулжээ

Орон нутгийн соёлын өвийн асуудал бол бидний хувьд харилцаа хамтын ажиллагааны хамгийн чухал хэсэг байдаг. Уурхайн  хайгуулын үе шатаас эхлээд орон нутгийн соёлын өвийг хадгалан хамгаалахад онцгойлон анхаарч ирсэн.  "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”,  Шийдвэр гаргах, төлөвлөх зэргээс эхлээд олон хүний хүч, хөдөлмөр шаардсан нэгэн онцлох бүтээн байгуулалтын ажил дуусаж байна. Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн чиглэлд ажиллахаар "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г нээсэн. Энэхүү сан долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.Уг сангаар дамжуулан аймаг, сумдад эмнэлэг, сургууль барих зэргээр аймгийн тогтвортой хөгжилд нийт 32.9 сая ам.доллар зарцуулжээ.   Өнөөдөр нээлтээ хийж байгаа энэхүү музейн бүтээн байгуулалтад "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-аас 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ нь одоогоор тус сангаас нэг төсөлд оруулсан хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт болж байна.  Уг музей маань гадаад, дотоодын олон жуулчдад  манай дэлхийн гайхамшгуудын нэг болсон говь нутгийг таниулахад гүүр нь болоосой гэж би хүсч байна.  Энэхүү санг Оюутолгой компани бизнесийнхээ чухал хэсэг болгон авч явж байгаа.

Орон нутгийн харилцааны ахлах менежер Р.Цэрэннадмид:  Аймаг орон нутагтайгаа байгуулсан үйл ажиллагааны  гол чиглэл бол түүх соёлын өв юм

Оюу Толгой компани болон “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн бүрэн санхүүжилтээр уг музейг барьж ашиглалтад орууллаа.  Аймаг орон нутагтайгаа байгуулсан үйл ажиллагааны  гол чиглэл бол түүх соёлын өв юм. Зөвхөн музейн санхүүжилтээс гадна 2010 онд байгуулсан “Өмнийн говийн соёлын өвийн хөтөлбөр ”-ийн хүрээнд аймаг, орон нутгийн соёлын өвийн биет болон биет бус соёлын  өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх чиглэлээр олон санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг   хамтран хэрэгжүүлсэн. Бид төсөл хөтөлбөрөөс гадна уурхайн хайгуулын ажил эхлэхтэй зэрэгцэн хөндөх гэж байгаа газар нутаг дээрээ соёлын өвийн үнэлгээ, шинжилгээний ажлыг хамгийн түрүүнд хийдэг. Бидэнд  700 гаруй соёлын өв дурсгал, 50 орчим археологийн судалгаа, 20 орчим палентологийн судалгаа, 14 угсаатны зүй судалгааны ажлууд хийгдсэн тайлангууд нь байгаа.  

“Аглут” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Дөл: “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”  хамгийн гайхалтай хамтрагч байж чадлаа

“Говийн байгаль, түүхийн музей”-н барилга нь музейн зориулалттай хоёр дах байгууламж болж байна, эхнийх нь “Лениний музей”. Хийцлэлийн хувьд хамгийн төвөгтэй, инженерийн нарийн ур ухаан шаардсан ажил болсон. Барилгын ажил 2018 онд эхэлж цар тахлын нөлөөнөөс шалтгаалж өнгөрөгч 2021 онд дууссан. Манай компанийн хувьд эдийн засгийн хямрал, үнийн өсөлт зэргээс шалтгаалан бага зэргийн алдагдал хүлээсэн ч сэтгэлээ шингээж ашиглалтад орууллаа. Яагаад гэхээр барилга эхлэх үед барилгын тухай хуулинд өөрчлөлт орж 7 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэдэг заалт 9 баллд тэсвэртэй болж өөрчлөгдсөн. Ингэхээр арматурын жин тонн, бетонны марк өсч бидний зардал ихэссэн ч дуусгаж чадлаа. Зүгээр ч нэг дуусгаагүй,  сэтгэл, ур ухаанаа шингээсэн учраас энэ барилга маань бидний нэрийн хуудас болоосой гэж хүсч байна. Чингис хааны музей том боловч хийц загварын хувьд энэ музейг гүйцэхгүй.  Хэдийгээр хэцүү байсан ард нь гараад харахад бахархмаар. Бид олон л компанитай хамтарч ажиллаж байсан. Түүн дотроос  “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”  хамгийн гайхалтай хамтрагч байж чадлаа. Маш сайн ойлголцдог, ажлын дарааллаа мэддэг, гүйцэтгэлийг хамгийн түргэн шуурхай шийдэж өгч байсан. Энэ сангийн хүчээр  Өмнөговьчууд ийм сайхан музейтэй боллоо.  

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын урчуудын холбооны  дэд тэргүүн Д.Санж “Өөрийн чадах чинээгээрээ музейтэй  хамтарч ажиллан гар бие оролцоод явж байна. Ийм сайхан музейг бий болгож өгсөн  “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийнханд орон нутгийн иргэд маш их баярлаж байгаа. Их сайхан тав тухтай, үзмэр ч сайтай юм. Сэтгэл үнэхээр их хангалуун байна.  Энэ сангаар дамжин манай аймагт том, жижиг бүтээн байгуулалт  энд тэндгүй л  явагдаж байна. Нутгийн иргэд сангийн үйл ажиллагааг сайн мэддэг. Энэ музейг үзэж сонирхохоор ирэх  жуулчдын тоо  нэмэгдэнэ гэдэгт бат итгэлтэй байна. Тэр нөхцөлд манай аймгийн эдийн засаг дээшилж, иргэдийн амжиргаа дээшилнэ шүү дээ” гэж их  бахархангуй ярьсан юм.

 

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа олон төсөл хөтөлбөрүүдийн нэг нь газар тариалан эрхлэгчдийг  дэмжих  “Oyu 1.2” төсөл юм. Уг төслийн хүрээнд хүлэмжийн тариалан эрхлэгчдийг дэмжин хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгохоос гадна үнэгүй  сургалт  явуулж , аймгийн ЗДТГ-аас  үр суулгацаар хангаж хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжин, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлдэг юм байна.

Өмнөговь аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын,  мал аж ахуйн албаны дарга Ц.Гантулга: Зөрүү мөнгийг Говийн Оюу төслийг дэмжих сангаас гаргадаг

2016 оноос хойш “Оюу хүлэмж- 1,2” төсөл хэргэжиж 600 гаруй сая төгрөгийн санхүүжилт авч Өмнөговь аймгийн газар тариалан хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй 300 гаруй иргэнд хүлээлгэж өгсөн. Тэдгээр иргэд болон бусад энэ төрлийн аж ахуй сонирхогчид маань энэхүү сургалтын бааз дээр ирж хүлэмжинд хэрхэн ногоо тариалах заавар зөвлөгөө, сургалтыг аван мөн эндээс үр, үрсэлгээ захиалж авах боломжтой байдаг. “Оюу хүлэмж” төсөлд хамрагдсан иргэд 2-4 удаагийн сургалтанд бүрэн хамрагдаж, өөрсдийн хүлэмжинд хувийн хэрэгцээний бүтээгдэхүүнээ бэлтгэхээс гадна зах зээлд борлуулан хувийн нэмэлт орлоготой болж байгаа.

Хүлэмжинд төрөл бүрийн хүнсний  ногоо болон жимс тарьж ургуулах боломжтой. Ерөнхий аграномич заавар зөвлөгөө, практик сургалтыг бүрэн өгдөг. Манай Өмнөговь аймаг хүлэмжийн аж ахуй эрхлэхэд хамгийн тохиромжтой газар. Яагаад гэвэл дулааны улирал хугацаа урттай учир зарим тохиолдолд 2-3 удаа ургац хурааж авдаг, нөгөөтэйгүүр усан хангамжийн дутагдалтай газар хүлэмжийн аж ахуй нь ус бага зарцуулдаг. Харин эрсдэл талаасаа манайд салхи шуурга ихтэй учир хүлэмжийг эхнээсээ сайн байршуулах хэрэгтэй.

 “Оюу хүлэмж” төсөл иргэдэд хүрэхдээ бүх өртөгийн 40-70 хувийн хөнгөлөлттэй  олгогддог. Тэр зөрүү мөнгийг Говийн Оюу төслийг дэмжих сангаас гардаг. Манайд 4:8, 6:10, 6:20 гэсэн харьцаатай гурван төрлийн хүлэмж байгаа. Жишээ болгон хэлэхэд 6:20 гэсэн харьцаатай буюу 120м2 хүлэмж зах зээлд гурван  сая төгрөгийн үнэ ханштай байлаа гэхэд “Говийн Оюу” төслөөр хүлэмж авч буй иргэн 1.2-1.4 сая төгрөг төлөн авна гэсэн үг.

Манай аймгийн хэмжээнд их бага хэмжээгээр  газар тариалангийн бизнес эрхлэдэг 1100 орчим иргэн бий.  Төсөл хэрэгжиж эхэлснээр Өмнөговь аймг дахь хүлэмжийн тариалалтийн талбай 2-3 дахин нэмэгдсэн, газар тариалангийн салбарт ажиллах хүний тоо 200-300 өрхөөр нэмэгдсэн. Харин ХАА-н салбарын тухайд  “Говийн Оюу” хөгжлийг дэмжин сантай  2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа. 2016 онд анх “Шилмэл сүрэг” төсөл  хэрэгжиж байсан. Өмнөговь аймагт үржүүлэгдэж байгаа батлагдсан үүлдэр бүхий мал буюу "Галбын говийн улаан", "Ханын хэцийн хүрэн" “Говь гурван сайхан” ямаа, гэсэн гурван үүлдрийн малд  ашиг шимийн түвшин тогтоох судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн. “Говь гурван сайхан” ямааны үржлийн цөм сүрэг байгуулах ажлийн хүрээнд тус төслөөс санхүүжүүлж 16 мянган малыг бүртгэлжүүлсэн. 2017 онд “Чандмань эрдэнэ” төслийг Баян-Овоо, Манлай, Цогт-Овоо, Ханбогд гэсэн дөрвөн суманд  хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь ан амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх, нарны системээр ажилладаг хөргүүртэй усны гүний худаг гаргах, тус сумдын ашигладаггүй бэлчээрийг усжуулах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрт байгаа эвдэрсэн худгуудыг засварлах ажлууд хийгдсэн. Мөн “Бэлчээр Эрдэнэ” төсөл Баяндалай, Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдад хэрэгжсэн. Тус төсөл нь бэлчээрийн ургамал гарц тодорхойлох үе шаттай сургалт иргэдэд зохион байгуулсан.  Мөн эдгээр судалгааны ажлуудад шаардлагатай багаж хэрэгслээр хангасан нь их үр дүнтэй ажил болсон. Эдгээр дөрвөн сумдын малчдын дунд бүлэг байгуулах, бэлчээр хэрхэн сэлбэж ашиглах талаар  мөн сургалтууд орсон байгаа.

Ерөнхий аграномич  Д.Загдрагчаа: Манай энэ талбай нь монгол орны хэмжээнд “Жишиг талбай” гэж хэлж болно

Хамгийн түрүүнд туршилт судалгааны ажил шаардлагатай байсан. Тиймээс 2018 оноос эхлэн “Говийн оюу” дэмжих сан 6х30 хэмжээтэй таван хүлэмжийг барьж өгсөн. Ийнхүү эдгээр хүлэмж дээр туршилт судалгаагаа амжилттай хэрэгжүүлж аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар талбайг маань дэмжээд явж байгаа. ХААИС, Өмнөговь аймаг, БНСУ-тай хамтран Өмнөговь аймгийн газар тариаланг хөгжүүлэхээр ажиллаж байна. Нийт 10х60 харьцаатай өвлийн хоёр хүлэмж 6х50 харьцаатай зуны 15 ширхэг хүлэмжид тариалалт хийж байна. Үр тарьц суулгацыг аймгийн ЗДТГ-аас хангадаг.

Өмнөговь аймгийн хэмжээнд агрономийн чиглэлээр сурч байгаа болон бусад чиглэлээр сурч байгаа оюутнууддаа аймагтаа ирж ажиллах гэрээтэйгээр 100 хувийн тэтгэлэг олгож байгаа. Ийнхүү боловсон хүчин мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа гэж хэлж болно. Мөн манай энэ талбай нь монгол орны хэмжээнд жишиг талбай гэж хэлэхүйц байгаа. Тиймдээ ч Говь-Алтай, Дундговь, Дорноговь гэх мэтчилэн говийн бүсийн аймгуудаас ирж туршлага судалж, солилцдог.