Колумба Украинд мина цэвэрлэх мэргэжилтнүүдээ илгээнэ

Дэлхийн мэдээ

Газрын мина цэвэрлэх ажиллагааны талаар украины цэргийн албан хаагчдыг сургах мэргэжилтнүүдээ европын аль нэг орон руу илгээнэ хэмээн Колумбын засгийн газар зарласнаа Өмнөд америкийн бүгд найрамдах улсын Үндэсний батлан хамгаалахын сайд Диего Молана мэдээллээ.

Түүнийхээр бол колумбын мэргэжилтнүүд “Украины хөрш, НАТО-гийн гишүүн аль нэг оронд очих” юм байна. “Колумбын цэргийн инженерийн мэргэжилтэн 11 албан хаагч украины цэргүүдийг мина цэвэрлэх ажиллагаанд сургана” гэж ноён Молано өөрийнхөө Twitter хуудсанд бичжээ.