Байден: Ким Чен Унтай уулзахад бэлэн байна

Дэлхийн мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ельтэй уулксаны дараа хамтарч хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна хэмэнэ ТАСС агентлаг дамжууллаа.

Байден бас БНАСАУ, БНХАУ-д коронавирусын эсрэг вакцин нийлүүлэхэд бэлэн байгаагаа хэлжээ. “Бид Умард Солонгост, бас Хятадад вакцин санал болгож байна” гэж Байден хэлсэн байна.

Умард Солонгост коронавирусын халдвар авсан хүний тоо 2,46 саяд хүрсэн нь нийт хүн амынх нь 10 хувь болж байна гэж тавдугаар сарын 21-нд мэдээлсэн. Бүх хот, муж, гацаануудад хатуу хөл хорио тогтоожээ.

АНУ-ын засгийн газар БНАСАУ-д тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа Вашингтоны төлөөлөгч үүний өмнө мэдэгдсэн, эндээ коронавирусын тархалттай тэмцэхэд нь туслахаа мөн илэрхийлсэн юм. Түүнийхээр бол COVID-19-ийн тархалтаас болоод Умард Солонгост “маш хүнд нөхцөлд” ороод байгаа гэнэ. Өмнөд Солонгост айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ельтэй БНАСАУ-ын зүгээс нүүрлэж байгаа “аюулгүй байдлыг аюул”-ын талаар ярилцсан гэнэ.