Эрдоган: Турктэй эв нэгдэлтэй байал Финлянд, Шведийг НАТО-д элсэхийг дэмжинэ

Дэлхийн мэдээ

Хельсинк, Стокгольм хоёр аюулгүй байдлын талаар Анкаратай эв нэгдэлтэй байх нөхцөлд  Финлянд, Швед улсуудыг НАТО-д элсэхийг Турк улс дэмжинэ гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Умард Атлантын цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенсом Столтенбергтэй утсаар ярих үеэрээ мэдэгдсэн байна.

“Хэрэв Швед, Финлянд улсууд  ялангуяа терроризмтой тэмцэх үндсэн асуудлуудаар Турктэй ижил байр суурьтай байгаагаа ил тод илэрхийлэх юм бол энэ хоёр улсыг НАТО-д элсэхэд Анкара татгалзах зүйлгүй” гэж Эрдоган хэлснийг Gazete Duvar хэвлэл иш татжээ.

Туркийн тэргүүн Турк улс “эвслийг нээлттэй хаалганы бодлого баримталж байгааг ил тод дэмжиж байгаа” гээд ганцхан Швед, Финляндын гишүүнээр элсэх гэсэн өргөдлийн хариу нь “Туркийн үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолтой” шуу хамааралтай гэсэн байна.

Финлянд, Швед улсуудыг НАТО-д элсэхийг Турк улс эхнээс нь л  татгалзаж байгаа тухай Financial Times хэвлэл өмнө нь мэдээлж байсан юм. Энэ хоёр улс Туркт хориглосон Курдистаны ажилчны намын төлөөлөгчидтэй холбоотой байдаг болохоор Финлянд, Швед улсуудыг гишүүнээр элсүүлэхэд Анкара “за” гэж хэлж чадахгүй гэж Эрдоган мэдэгдэж байсан. Хэрэв Турк улс энэ хоёр орныг НАТО-д элсэхийг зөвшөөрөх юм бол “аюулгүй байдлын байгууллага үгүй болж харин террористуудын олон төлөөлөгч орогнох газар болно” гэнэ. НАТО-гийн бүх гишүүн улс зөвшөөрөхгүй юм бол аль нэг улсыг эвсэлд элсүүлэх боломжгүй болно.

ОХУ-ын зүгээс Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны улмаас Финлянд, ШВед улсууд олон жилийн туршид баримталж ирсэн төвийг сахих бодлогоосоо татгалзаж Умард Атлантын эвсэлд нэгдхээр өргөдлөө өгөөд байгаа юм. Скандинавын энэ хоёр орныг  өрөийн эгнээнд нэгтгэхэд баяртай байна, аль болох хурдан элсүүлэх нөхцөлөөр хангана гэж НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг мэдэгдсэн.