Хятад улс АНУ-г дотоод хэрэгт хөндлөнгөөс бүү оролц гэж сэрэмжлүүлэв

Дэлхийн мэдээ

   АНУ хэрэв манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоод байвал БНХАУ тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхлоо хамгаалахаар шийдвэртэй арга хэмжээ авах болно гэж ХКН-ын Төв хорооны Гадаад бодлогын комиссын  тэргүүн Ян Зечи америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай утсаар ярихдаа мэдэгдсэн байна. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яам мэдээллээ.

Ян Зечигийнхээр бол Вашигтон сүүлийн үед “Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож хэд хэдэн “үндэслэлгүй мэдэгдэл хийж үйлдэл гаргаж байгаа” гэнэ.

“Хятад улс өөрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ авах болно, бидний энэ үг бодитой болохыг харуулж чадна” гэж тэр хэлжээ.

Тэр бас Тайванийн асуудал нь  хятад-америкийн харилцааны хамгийн чухал, гол эмзэг сэдэв гээд, хэрэв АНУ  итгэл эвдэн “тайванийн хөзөр” дэлгээд байвал, энэ нь аюултай нөхцөл байдал руу хөтөлнө гэсэн байна.

“Нөхцөл байдлыг нухацтай ойлгож, Нэг хятад гэдэг зарчмын дагуу үүргээ биелүүлэн, хятад-америкийн хамтарсан гурван мэдэгдлийг баримтлахыг АНУ-д уриалж байна” гэж Ян Зечи яриагаа төгсгөжээ.