Умард Солонгост хоногт 232 мянган хүн коронавирусын халдвар авчээ

Дэлхийн мэдээ

   БНАСАУ-д нэг хоногт коронавирусын халдвар авсан хүний тоо 232 мянгаар нэмэгдэж дөрөвдүгээр сарын сүүлчээс халдвар авсан хүний тоо 1.72 саяд хүрлээ гэж Умард Солонгосын эрх баригчид мэдээлснийг өмнөд Солонгосын Yonhap агентлаг солонгосын мэдээлийн төв агентлагийн эх сурвалжаас  аван тавдугаар сарын 18-нд   дамжууллаа.

Одоогоор нэг сая 691 мянган хүн эмчлүүлж, эднээс хоногт зургаан хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 62 болсон байна. Энэ хүмүүсийн нэг нь коронавирусын “омикрон” хувилбараар өвчилсөн байсан гэжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо удирдагч Ким Чен Уны оролцоотой шуурхай хуралдсан байна. “Манай улс байгуулагдсан цагаасаа хойш анх удаа тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг туршиж байгаа ийм халдвар илэрсэн хүнд үед хямралтай тэмцэх төрийн чадвар төлөвшөөгүй, түүнчлэн эерэг хандлага дутагдаж, идэвхгүй байдал, ноёрхож байна.  Төрийн удирдах албан тушаалд дахь  албан тушаалтнууд,  бидний ажлын сул  талыг илчиллээ" гэж Ким Чен Ун нөхцөл байдлын талаар хэлсэн байна. Тэрбээр нөхцөл байдлыг тогтворжуулах, ард иргэдийг зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдхүүнээр хангахад төрийн байгууллагууд илүү эрчимтэй ажиллах хэрэгтэйг сануулжээ.

Умард Солонгост коронавирусын халдварын анхны тохиолдол илэрснийг Солонгосын мэдээллийн төв агентлаг тавдугаар сарын 12-нд мэдээлсэн юм.