Хорватын ерөнхийлөгч Финлянд, Шведийг НАТО-д элсүүлэхийн эсрэг байна

Дэлхийн мэдээ

   Хорватын Ерөнхийлөгч Зоран Миланович НАТО-гийн дэргэдэх өөрийн Элчин сайд Марио Нобилод захидал бичиж Босни Герцеговинийн сонгуулийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулаагүй байгаа өнөө үед Финлянд, Швед улсуудыг тус эвсэлд элсэхийн эсрэг санал өгөхийг даалгалаа хэмээн хорватын N1 хэвлэлд бичсэн байна.

“Үйл явдал ингэж эргэвэл би буруутгахад бэлэн байна. Орос-финийн хилээс илүүтэй Боснийн асуудал надад чухал байна гэж би хэдийнээ мэдэгдсэн” гэж Хорватын ерөнхийлөгч хэлжээ.

Миланович  Туркийн жишээг татаж “би ч бас үндэснийхээ эрх ашгийг илүүд үзэж байна” гэжээ. Тэр бас Украины асуудал Загребын хурцадмал байдлын төлөө зогсохгүй гэсэн байна.

Хорват ийн энэ хоёр улсыг НАТО-д элсүүлэхээс татгалзах нь Босни Герцеговинийн талаарх хорватын ашиг сонирхлыг олон улсын хамтын нийгэмлэгт хандуулах явдал гээд энэ бол энэ асуудлаарх хорватын эрхийг  шийдэх ганц арга гэжээ.

Хорватын Гадаад хэргийн сайд Гордан Грилич-Радман харин Милановичийн энэ төлөвлөгөөг “шантаж” гэж нэрлээд “асуудлыг шийдэх европын арга биш” гэсэн байна.

Турк улс үүний өмнө Финлянд, Шведийг НАТО-д элсэх асуудалд хориг тавихаа мэдэгдлээ гэж Financial Times хэвлэл мэдээлсэн.

Финлянд, Швед улсуудад “террористуудын төлөөлөгчид олноороо орогнож байгаа” тохиолдолд энэ хоёр улсыг цэргийн эвсэлд нэгдэхийг дэмжихгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдээд байсан юм. Тэр Стокгольм, Хельсинкийг “Курдистаны ажилчны нам”-ын 33 төлөөлөгчийг хүлээлгэн өгөхийг шаардахад тэд татгалзсан юм.