Малид цэргийнхэн төр эргүүлэхээр оролдов

Дэлхийн мэдээ

Цэргийнхэн “өрнөдийн орнуудын” дэмжлэгтэйгээр тавдугаар сарын 12-ны шөнө төрийн эргэлт хийхээр оролдлоо гэж Мали улсын газар нутгийн удирдлагын яам мэдээллээ. “Малийн дэвшилтэт үзлийн эсрэг хэсэг офицер 2022 оны тавдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө  төрийн эргэлт хийхээр оролдлоо. Энэ офицеруудыг өрнөдийн орнууд дэмжиж байсан байна” гэж тус яамны олон нийтийн сүлжээнд байршуулсан мэдээлэлд дурджээ. 

Малигийн Батлан хамгаалах, аюудгүй байдлын хүчин мэрэгжлийн өндөр түвшинд ажиллаж төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг цаг алдалгүй дарлаа гэсэн байна. 

Ийм халдлага гарсантай холбогдуулан Малийн Засгийн газар хилийн бүх нэвтрэх цэг, нийслэл Бамакод нэвтрэх замын хяналтыг чангатгажээ. Одоо бүх зүйл хяналтад байна, холбогдох хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлсэн гэж мэдэгдэлд дурдсан байна. 

Малийн  цэргийнхэн 2021 оны тавдугаар сарын 21-нд цэргийн эргэлт хийж ерөнхийлөгч Ба Наду, Ерөнхий сайд Моктара Уана нарыг баривчлан цэргийн баазаа нийслэл Бамакогийн ойролцоох Катид шилжүүлсэн юм. Дэд Ерөнхийлөгч Ассими Гоити дараа нь  төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар шилжилтийн үеийн хартиг зөрчсөний улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж мэдэгдсэн юм. 

Гоитой тэргүүтэй цэргийн зөвлөл улс орны бүхий л удирдлагыг гартаа авч, ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг 2022 онд явуулна гэсэн ч дараа нь болохоор улс орны аюулгүй байдлын улмаас хойшлууллаа гэж мэдэгджээ.