Латин Америкийн орнууд Оросын дайныг дэмжиж байна гэв

Дэлхийн мэдээ

Латин Америкийн  улс орнууд Украинд явуулж байгаа Оросын цэргийн тусгай ажиллагааг дэмжиж өрнөдийн ихэнх орнуудаас өөр байр сууртай байна гэж германы телевизийн ZDF суваг мэдээллээ. 

Куба, Венесуэль, Никарагуа  улсууд бол Москвагийн дайныг бүрэн дэмжиж байгаа гэнэ. Манай улс Оросын талд хатуу зогсч байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро саяхан мэдэгдлээ. Кубад саяхан болсон Майн нэгний уламжлалт баярын үеэр иргэд оросын далбааг, Оросын цэргийн тусгай ажиллагааны бэлгэ тэмдэг Z үсгийг барин Оросыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Латин Америкийн өөр нэг улс Аргентин Москваг дэмжиж өрнөдийн орнуудыг буруутгалаа. Аргентины дэд Ерөнхийлөгч Кристина Киршнер Фолклендийн арлаас болж Их Британи улстай сөргөлдөж байснаа сануулсан байна. “Манай Мальвиний арлыг хүчээр эзэлж байсан. Их Британи бусад орнуудын дэмжлэгтэйгээр ингэж дайрч байлаа. Манай Малвиний  арлуудыг хүчээр эзлэхдээ Их Британи өөрсдөд нь довтлохоос татгалздаг бусад гүрнүүдийн дэмжлэгийг авч байсан” гэж түүний хэлснийг телевиз иш татжээ. 

Бразилийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Лула да Силва бас болж байгаа үйл явдлынхаа төлөө Владимир Зеленский хариуцлага хүлээнэ гэсэн байна. 

Гадаад бодлогын хувьд аль нэг эвсэлд үл хамаарагддаг Азийн олон орон, Өмнөд Америк, Африкийн улсууд оросын эсрэг хоригийг дэмжихээс эрс татгалзаж байна гэж Хятадын Global Times хэвлэлд үүний өмнө бичиж байсан юм. Ойрхи Дорнодын ихэнх орон мөн л Украин дахь хямралын талаар эсрэг байр суурьтай байна. 

Орос улс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа хоёрдугаар сарын 24-нд эхлүүлсэн. Ерөнхийлөгч Владимир Путины хэлснээр бол энэ нь “Киевийн дэглэмийн хүчирхийлэлд найман жил болсон хүмүүсийг хамгаалах” явдал гэнэ.

Өрнөдийн орнууд үүний төлөө Оросын эсрэг хориг тавиад байгаа юм. Энэ хориг нь банк санхүүгийн систем, өндөр технологийг хамарч байна. Үүний зэрэгцээ Оросын эрчим хүчнээс татгалзахыг уриалж байгаа юм хэмээн ria.ru хэлэлд бичжээ.