Умард Солонгос хоногт COVID-19-ийн 270 мянган тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийн мэдээ

Сүүлийн нэг хохногт БНАСАУ-д коронавирусын халдварын 270 мянган тохиолдол бүртгэгдлээ гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээллээ. Энэ нэг хоногт зургаан хүн энэ өвчний улмаас нас баржээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тус улсад цар тахлын анхны тохиолдол илэрснээс хойш өвчилсөн хүний тоо 1.48 сая болж 56 хүн нас барсан юм байна. Эндээс 819 өвчтөн эдгэрсэн бол 663 мянган хүнийг эмчилж байгаа юм байна.