Хэрэг үүсгэж шалгаж байхад дахиад хэвлэлээр ярих юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Эрэн сурвалжлах

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй намын гишүүд "Монголоо Беларусь болгохгүй" цуглааныг энэ сарын 11-нд зохион байгуулсан.

Цуглааны үеэр Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар гурил цацсан тул тэднийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Ийнхүү шалгуулж байхдаа хэвлэлийн бага хурал хийж, Д.Сосорбарамыг дахин жагсаал хийвэл ташуурдана гэж мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэл нь цагдаа нар таалагдаагүй байна. Хэрэг үүсгэж шалгаж байхад дахиад хэвлэлээр ярих юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Чингэлтэй дүүргийн цагдаагаас сануулсан байна.