Шинжээчид: Украины зэвсэгт хүчин Харьковын төлөө тулалдаанд яллаа

Дэлхийн мэдээ

Ирж байгаа бүхий л мэдээллээс үзэхэд Украины зэвсэгтхүчин Харьковын төлөөх тулалдаанд яллаа гэж mignews.com хэвлэлд бичсэн байна. УНИАН хэвлэлд бичсэнээс үзэхэд америкийн Дайн судлалын хүрээлэн ийм дүгнэлтэд хүрчээ. “Украины хүчин оросын цэргийг бүсэлж хот орчмоос хөөн, тэдний Киевийг эзлэх төлөвлөгөөг масалдууллаа” гэж мэдээлэлд дурджээ. Шинжээчдийн хэлж байгаагаар украинчууд оросын цэргийн Изюм орчимд Белгородтой холбогдож байсан шугаммыг хаан тасалдуулсан байна.

Оросын цэргийнхэн Харьковт дайран орж ирсний дараа хотоос дүрвэсэн хүмүүс орон гэртээ эргэн ирж байна гэж ОВА-гийн тэргүүн Олег Синегубов телевизээр ярьжээ. Харьковын иргэд эргэн ирж байна. Өчигдөр бид “Укрзалізниці”-ийн удирдлагатай ярьсан, тэд Львов хотоос Харькав руу эргэн ирэгсдэд зориулсан вагон шаардлагатай байна гэж байна. Өнөөдрийн байдлаар өдөр бүр 2000 орчим хүн эргэн ирж байгаа, энэ тоо ч цаашид өсөх хандлагатай байна.

Бид одоо орон сууцны асуудлыг шийдэх хэрэгтэй болж байна. Метроны хонгилд 4,5 мянган хүн амьдарч байгаа. Бид тун ядахдаа эхний ээлжид түр сууцаар хангах ёстой” гэж тэр хэлсэн хэмээн Синегубов хэлсэн байна.