Баширов: АНУ, орост биш Хятадын орчим цөмийн цохилт өгч магадгүй

Дэлхийн мэдээ
АНУ-ын хувьд украины нөхцөл байдлаас гадна Хятад, Тайвань, Умард болон Өмнөд Солонгос, Японы эргэн тойронд асуудалтай байгаа. Ийм болохоор Америк бага хүчин чадлын цөмийн бөмбөгийг Оросын баруун талд биш, харин Хятадын орчим хэрэглэж магадгүй гэж улс төр судлаач Марат Баширов хэлж байна. АНУ өнөөдөр Украинд дэлхийн эрчим хүчний зах зээлийн нэг хэсгийн төлөө тэмцэж байгаа бол Хятадын тухайд валютын хяналт, тээврийн коридор, Зүүн Өмнөд Ази, Африк, Дорнод Европын вассалийн сүлжээний төлөө өрсөлдөж байна. Тэгэхээр Европын орчимд цөмийн сөргөлдөөн нь ОХУ-ын хувьд европын эрчим хүчний зөвхөн нэг хэсгийг л сүйтгэнэ. Тэгээд ч цөмийн үнснээс төдий их мөнгө олж чадахгүй гэж Баширов үзэж байна. Харин Хятадын тухайд бүх зүйл өөр. Ийм болохоор АНУ-ын хувьд цөмийн бага хүчин чадлаар цохилт өгөх нь Хятадын цэргийн хүчин чадлыг лавтай хориод жил саатуулж чадна. Ийн АНУ энэ зуун жилд анх удаагаа хариу довтолгоо хийж мэднэ, гэхдээ америкийн топ элитүүд ч үүнийг эрсдэл” гэж харж байгаа юм” хэмээн шинжээч хэлснийг pravda.ru хэвлэлд бичжээ.