Украины Херсон муж Оросын бүрэлдхүүнд нэгдэхээ Путинд илэрхийлэв

Дэлхийн мэдээ

Украины Херсон мужийн эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж бүс нутгаа Оросын бүрэлдхүүнд нэгтгэхийг хүслээ гэж тус мужийн цэрэг-иргэний захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдээллээ.

“Херсон муж бол Орос Херслон мужийн нутагт ямар ч Херсоны ардын бүгд найрамдах улс байгуулахгүй, санал асуулга явуулахгүй. Херсон мужийн удирдлага ОХУ-ын ерөнхийлөгчид хандаж мужийг минь Оросын холбооны улсын бүрэлдхүүнд бүрэн нэгтгэхийг хүсэх л цор ганц нэгдсэн зарлиг” гэж тэр хэлсэн байна.

Оны эцэс гэхэд муж оросын хууль тогтоосмжид бүрэн шилжинэ гэж Стремоусов  онцолжээ.

“Банк тэртэй тэргүй байж байна,  шилжих нь хэлбэр төдий ажил болно. Хэрхэн нэрлэхээ би одоогоор хэлж мэдэхгүй байна, хэд хэдэн хувилбар байгаа. Банкийг бол Донецкийн ардын бүгд найрамдах улс шиг өөрчилж болно. Гэхдээ Төв банктай уялдуулахад нэлээд ажил болно. Техникийн асуудлаар хэлэлцээр хийх байх. Банкинд өөрт нь  ямар нэг хязгаарлалт байхгүй, Оросын банкны системд зохицуулж бүрэн болно” гэж Стремоусов хэлсэн байна.

Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Димитрий Песков мужийн цэрэг-иргэний захиргааны даргын орлогчийн үгийг тайлбарлаж, Херсон муж Орост нэгдэх эсэхийг ард иргэд нь л шийдэх ёстой гэжээ.

“Ийм хүсэлт байгаа эсэхийг юун түрүү Херсон мужийн ард иргэд шийдэх ёстой. Өөрсдийн хувь заяаг Херсон мужийн ард иргэд л өөрсдөө тодорхойлох ёстой. Асуудал нэлээд ноцтой болохоор хуульчид, эрх зүйчид үнэлж дүгнэх хуулийн дагуу үндэслэлтэйгээр, яг л Крым шиг шийдэх ёстой” гэж Кремлийн төлөөлөгч хэлсэн байна.

Оросын зэвсэгт хүчнийхэн бүхий л Херсон мужийг хяналтдаа аваад тэнд цэрэг-иргэний захиргаа байгуулсан юм байна. Ийм байдлаар Украиныг Азовын тэнгисээс бүрэн тусгаарлаж Запорож муж болон Донецкийн ардын бүгд найрамдах улстай хил залгуулсан юм байна.