IHC esport CS:GO баг тэмцээнээ өндөрлүүллээ

Соёл урлаг, Спорт

"PGL Major Antwerp 2022" CS:GO дэлхийн аварга тэмцээн болж байна.

Манай улсаас IHC Esports багийнхан азийн сонгон шалгаруултын аварга болж дэлхийн аваргад оролцох эрхээ авсан билээ.

Тэд 4 тоглолт хийж тэмцээнээ дуусгалаа. Эхний тоглолтонд дэлхийн 2 удаагийн аварга баг "Astralis" учраа таарч хожигдов. Дараа өдөр нь хойд америкийн хүчтэй баг "Complexity" тоглож хожигдсноор сүүлийн тоглолтонд австрали улсын баг "Renegades" 2:0 харицаатайгаар буулган авч дэлхийн аваргын анхны хожлоо хийв. 

Тэд үргэлжлүүлэн тоглох эрхээ авч Renegades багийг дэлхийн аваргаас мулталж чадсан юм. Өчигдөр тэд /Imperial/бразилийн домогуудын эсрэг тоглож эхний map аа хожиж 1:0 харицаатай тэргүүллийг авсан хэдий ч тун харамсалтайгаар энэ тэнцүү тоглолт явагдаж 2 дараалж хожигдсноор энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнээ дуусгалаа. 

IHC баг азийн аварга болж, дэлхийн аваргат Монгол улсаа төлөөлөн анх удаагаа оролцсон юм. Тоглогчийн болон багийн стикерээ гарган гэдэг нь энэхүү тоглоомын хувьд маш том амжилт юм мэргэжлийн түвшинд тоглодог бүхий тамирчид энэхүү хүсэл мөрөөдлийг тээж энэхүү тоглоомонд тоглодог юм. Тэд дэлхийн ранкаар 49-т эрэмбэлэгдэж байна. 

IHC Esports багийн гишүүд болон баг хамт олонд талархал илэрхийлэн, дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

May be an image of ‎3 people and ‎text that says "‎MAJOR ANTWERP'22 CHALLENGER STAGE- DAY2 ROUND3 ازا 16-12 Meta‎"‎‎

May be an image of 2 people and text

May be an image of 2 people and text