“Chanel” үнэт эдлэлийн дэлгүүрийн Парис дахь салбар 2.5 сая гаруй еврогийн үнэт эдлэл алдагджээ

Дэлхийн мэдээ

Парис дахь “Chanel” үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгайд алдсан үнэт эдлэл, цагны нийт үнэ 2.5 сая гаруй еврод хүрчээ.

Францын нийслэлийн Вандом талбайд байрлах “Chanel” үнэт эдлэлийн дэлгүүрийг өдрийн цагаар дээрэмдсэн байна. Нүүрний баг зүүсэн дөрвөн этгээд энэхүү хэргийн үйлджээ.

Гэмт этгээдүүд хэргийн газраас мотоциклооj зугтсан байна. Парисын прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Вандом талбайд Францын үнэт эдлэлийн брэндүүдийн нэрийн дэлгүүрүүд болон таван одтой “Ritz” зочид буудал байрладаг. Парисын энэ дүүрэг гэмт ертөнцийн анхаарлыг үргэлж татдаг байна. 2021 онд “Bulgari” үнэт эдлэлийн дэлгүүрийг тонож байжээ.